САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2010-01-11   Дугаар: 05   Улаанбаатар хот


Удирдамж батлах тухай

Эмийн тухай бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, түүнийг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгагдсан зорилт, “Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2004” Монгол улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ: 1.”Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” мэдээлэл, сургалт сурталчилгааны удирдамжийг хавсралт ёсоор баталсугай. 2.Удирдамжийг хэрэгжүүлж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай. 3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар /Ц.Содномпил/-т даалгах нь: а/ “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” мэдээлэл, сургалт сурталчилгааны удирдамжийг хэрэгжүүлэхэд арга зүйн удирдлагаар хангах, б/ Мансууруулах болон энгийн эмийн жорын маягтаар эмнэлгийн байгууллагуудыг хангах, 4.Эмийн жорын маягтыг хэвлүүлэхтэй холбогдож гарах зардлыг 2011 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусган батлуулахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар /Н.Түмэндэмбэрэл/-т даалгасугай. 5.Уг тушаалын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /С.Энхболд/-т үүрэг болгосугай. 6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2005 оны 172 тоот тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.



Эрүүл мэндийн сайд                              С.Ламбаа




CLICK HERE TO DOWNLOAD