САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2012-02-02   Дугаар: 41   Улаанбаатар хот


Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ”Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ: 1. “Эмийн бүртгэлийн журам”-ыг нэгдүгээр, “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ыг хоёрдугаар, “Эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлэх өргөдөл”-ийн маягтыг гуравдугаар, “Бүртгэлийн гэрчилгээний загвар”-ыг дөрөвдүгээр, “Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам”-ыг тавдугаар, “Бүртгэлийн хураамж, түүнийг зарцуулах журам”-ыг зургаадугаар, “Бүртгэлийн шинжээчийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгийн загвар”-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Тухайн жилийн бүртгэлийн хураамжийн орлогыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын төсөвт зардалд “Төвлөрсөн арга хэмжээний зардлын зүйл”-ээр тусган батлуулж, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхийг ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /Н.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай. 3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-д даалгах нь: а. Бүртгэлийн хураамжийг зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн эхний улиралд багтаан Хүний эмийн зөвлөлд тайлагнаж байх; б. Эмийн бүртгэлийн цахим сангийн аюулгүй байдлыг хангах, боловсронгуй болгох бүх талын арга хэмжээг авч ажиллах; 4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Д.Жаргалсайхан/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс /Ч.Мөнхдэлгэр/ нарт үүрэг болгосугай.



Эрүүл мэндийн сайд                              Н.Хүрэлбаатар




CLICK HERE TO DOWNLOAD