САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2014-05-16   Дугаар: 167   Улаанбаатар хот


Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 2014.05.16 Дугаар 167 Улаанбаатар хот Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний (139) нэрсийг нэгдүгээр, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтанд тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний (40) нэрсийг хоёрдугаар, зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлж нөхөн олгосон эмнэлгийн мэргэжилтний (2) нэрсийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтад дурьдсан 2 их эмчид 2 жилийн, 179 эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар энэхүү тушаал гарсан өдрөөс эхлэн тус тус олгосугай. 3. Хавсралтын дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөр бичиж, баталгаажуулан олгохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал (Ч.Бат-Эрдэнэ)–д үүрэг болгосугай. 4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д үүрэг болгосугай. САЙД Н.УДВАЛ



Эрүүл мэндийн сайд                              Н.Удвал




CLICK HERE TO DOWNLOAD