ЭРVVЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Огноо: 2014-06-17   Дугаар: 129..   Улаанбаатар хот


Мэдээллийн технологийн журам батлах тухай

Мэдээллийн технологийн журам батлах тухай “Цахим эрүүл мэнд” стратегийг хэрэгжүүлэх, байгууллагын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хангах зорилгоор ТУШААХ нь: 1. “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн технологийн журам”-ыг нэгдүгээр, “Хэрэглэгчийн хэрэглээний програм хангамж”-ийг хоёрдугаар, “Серверийн өрөөнд нэвтэрсэн бүртгэл”-ийг гуравдугаар, “Хэрэглэгчдэд үзүүлэх техник, тоног төхөөрөмж, сүлжээ, програм хангамжийн засвар үйлчилгээний жагсаалт”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай. 2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт хэлтсийн дарга нар, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад үүрэг болгосугай. 3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны хэлтэс (Г.Цэцэнсанаа)-т даалгасугай. 4. Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиралын 2013 оны 02 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.



Захирал                              Ч.Бат-Эрдэнэ