Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2018-04-04-ны эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн

Өнөөдөр тохиож буй Дэлхийн эмч нарын өдөрт зориулан эмч болохоор суралцаж байгаа оюутнууд, залуу эмч нар болон резидент эмч нарт зориулан Эмч хэмээх энэхүү эрхэм алдраараа бахархаасай, хийж бүтээхийн улам их урам зоригийг аваасай хэмээн нэгэн эрхэм хүний лекцийг ЭМЯ, ЭМХТ  зохион байгууллаа. 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 ЭМХТ-өөс биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа