Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

       Сүүлийн жилүүдэд бидний хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, нийгэм эдийн засгийн хөгжил зэрэг асар олон хүчин зүйлээс хамааран шинэ халдварт өвчин тархаж, хүний эрүүл мэнд, дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж, худалдаа наймаа, аялал жуулчлал үлэмж нэмэгдсэн даяршлын өнөө үе нь хүн, мал амьтны халдварт өвчин үүсгэгч нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжин тархах нөхцөлийг бүрдүүлж байна.
          Шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болж байна.
         Иймд олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх Ази, номхон далайн бүсийн орнуудын стратегийг хэрэгжүүлэх, салбар хоорондын болон дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм.
          Ээлжит 4-р симпозиумыг 2012 оны 9-р сарын 6-7-нд ЭМЯ, ЗГХА-ЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, МЭХ, ЭМШУИС, ДЭМБ, Флоридагийн Их сургууль хамтран зохион байгуулахаар ЭМС-ын 278 тоот тушаалаар ажлын хэсэг гарч, бэлтгэл ажил хийгдэж байна. 
       Тус симпозиумд АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Нийгмйин эрүүл мэндийн сургуулийн захирал Проф. Грегорий С. Грэг MD., MPH, Бүгд Найрамдах Чех Улсын Малын халдварт өвчин, паразит судлалын төвийн профессор Др. Даниела Лукисова, Уганда улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан Др. Инонголет Франсис Олаки зэрэг халдварт өвчин, мал эмнэлгийн чиглэлээр ажилладаг 9 эрдэмтэн, багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын эрдэмтэн, судлаач нар лекц уншиж, судалгааны үр дүнг танилцуулна. Иймд дээрх салбарын эмч, мэргэжилтнүүд та бүхэн өргөнөөр оролцоно уу.  
Симпозиум 2012 оны 9-р сарын 6-7-нд ХӨСҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдана.

Зохион байгуулах ажлын хэсэг

Ажлын байрны нэр: Хэвлэл мэдээллийн байгууллага  хариуцсан ажилтан

2012.08.02
Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь доорх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор харьцуулалтын аргаар тендер зарлаж байгаа тул их засврын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үүнд: Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын 2 дугаар байрны сантехник, цахилгааны их засврын ажил гүйцэтгэх Үнийн санал ирүүлэх ажлын бичиг баримт, холбогдох бусад материалыг доор дурдсан хаягаар 2012 оны 08 дугаар сарын 02 ноос 2012 оны 08 дугаар сарын 16 ны хооронд ирүүлнэ үү.

Энхтайваны гудамж 13б. Улаанбаатар-210648 Ш\Х-187. Монгол улс Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар Утас: 93137800,70128803 Факс: 320633

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар, зүрх сэтгэлээ  зориулан ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.