Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Монгол улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор  хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татан буугдаж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 320 тоот тушаалын дагуу  эрүүл мэндийн  ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт  шинэ технологи нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулсан. Эрүүл мэндийн сайд Н. Удвал нь  тус төвд  хүрэлцэн ирж  төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Бат-Эрдэнэд байгууллагын тамгыг  хүлээлгэн өглөө.

2012 ОНЫ 09-Р САРЫН 14-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЙСАН  ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫГ 2012 ОНЫ 10-Р САРЫН 11-12-НЫ ӨДӨР АВАХ БОЛСОН ТУЛ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ, ШАЛГАЛТАД ОРОХ КОДОО 10-Р САРЫН 10-НЫ ӨДӨР БАГУУЛЛАГЫН ВЕБ ХАЯГААР БОЛОН ГАДНАХ САМБАРААС ХАРНА УУ. 

  1. Биологийн идэвхт бүтээгдэхүүний баталгаажуулалтын зөвлөлийн 2012.08.09-ны өдрийн хурлаар Ази фарм ХХК-ний 26 нэрийн 38 цуврал, Ди Эй Экс И Эн” ХХК-ний 3 нэрийн 10 цуврал, Мөнхийн тун ХХК-ний 1 нэрийн 1 цуврал, Интерфарм импорт ХХК-ний 6 нэрийн 6 цуврал, Тяньши ХХК-ний 12 нэрийн 19 цуврал биологийн идэвхт бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгов.