Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална” гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас  “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг 2012оны 10.17-2012.11.17-ны хооронд 1 сарын  аяныг зохион байгуулж  байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 23-ны өдрийн 371 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 10 дугаар сарын 27-ны Бямба гарагийн 10 – 13 цагийн хооронд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.

МУ-ын ЗГ-ын 2012 оны 09 сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 320 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв шинэчилэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын Эрүүл мэндийг дэмжих нийгэмлэг хооронд 2012 онд хамтран ажиллах гэрээг шинэчилэн байгуулах зорилгоор ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, БНСУ-ын ЭМДН-ийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Seo Joong Nam нар  2012 оны 10 сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулав.