Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн эмч нарын чадавхийг бэхжүүлэх  төгсөлтийн дараахь 21 хоногийн сургалт  2012 оны 10 дугаар сарын  18 –наас эхэллээ.Энэхүү сургалтыг Глобал сангийн ДОХ сүрьеэгийн төслөөс санхүүжүүлж,  НЭМС болон Эрүүл мэндийн хөгжлийн төв  хамтран  зохион байгуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална” гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас  “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг 2012оны 10.17-2012.11.17-ны хооронд 1 сарын  аяныг зохион байгуулж  байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 23-ны өдрийн 371 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 10 дугаар сарын 27-ны Бямба гарагийн 10 – 13 цагийн хооронд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.

МУ-ын ЗГ-ын 2012 оны 09 сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 320 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв шинэчилэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын Эрүүл мэндийг дэмжих нийгэмлэг хооронд 2012 онд хамтран ажиллах гэрээг шинэчилэн байгуулах зорилгоор ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, БНСУ-ын ЭМДН-ийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Seo Joong Nam нар  2012 оны 10 сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.