Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Хүн амынхаа эүүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эмч нартаа дэлхийн эмч нарын єдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж байна.

Бид эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг, ур чадвар, сэтгэлээ зориулан, эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхийн тулд бусад байгууллага, эмч нартайгаа хамтран ажиллаж байна.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж буй хамтран ажиллагч байгууллагууд, мянга мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид, эрдэмтэн, гавьяат, үе үеийн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, урт удаан насалж, эрүүл энхийн манаандаа соргог байж, алтан гар тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

 

Эрүүл мэндийн хєгжлийн тєвийн захирал

 

Ч.Бат-Эрдэнэ

 2013 оны 03 сарын 28-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн үеийн дуут дохио зарлах үеэр тус төвийн албан хаагчид эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 37-р тушаалаар баталсан гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу ажиллаж, бэлэн байдлаа шалгууллаа.

 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2013 оныг “Эмнэлгийн мэргэжилтний сургалт ур чадварыг дэмжих ” жил болгосонтой холбогдуулан төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, сургалтыг чанаржуулах, сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага судлах зорилготойгоор Төгсөлтийн дараах сургалтанд үндсэн мэргэжлээр суралцагч эмч нарын мэдлэг, ур чадвар, сорих 2 үе шаттай тэмцээнийг салбартаа анх удаа 2013 оны 3 дугаар сарын 26-нд зохион байгууллаа.