Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эмчийн эмийн жор бичилт, эрүүл мэндийн байгууллагын жорын маягтын хангалт, түүний хэрэглээ, зарцуулалт, эмийн сангийн жороор олгох эмийн хэрэглээнд үнэлгээ хийх çîðèëãîор 2012 оны  7 дугаар сарын 19-өөс 8 дугаар сарын 2-ний өдрүүдэд Эмийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэнүүд хийлээ.     Улсын үйлчилгээтэй 17 эмнэлэг,      47 нийтийн үйлчилгээтэй  эмийн санд “Эмийн жорын маягт, жор  бичилт”  MNS 5376:2011 стандартын хэрэгжилтийн байдалд үнэлгээг хийлээ.

Хяналт шинжилгээ-үнэлгээнд хамрагдсан  47 эмийн санд хүлээн авсан 2738 ширхэг эмийн жоронд “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2011 стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээг хийхэд стандартын дагуу зөв бичсэн жор маш цөөн байсан. 

Хөдөө орон нутагт  Ерөнхий мэргэжлийн эмч  шаардлагатай ажлын байрны судалгаа

Улсын их хурлын 14 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай “ 6 дугаар тогтоолын дагуу тус агентлаг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж байгаа тул 9 дүгээр сарын 14-нд авах эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт  тодорхойгүй хугацаагаар түр хойшлогдох болсныг мэдэгдье.