Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс 2012.12.18-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа.

Байгууллагын хөгжих, үр ашгаа нэмэгдүүлэх, хүчтэй өрсөлдөгч байх арга замыг тодорхойлох үйл ажиллагаагбайгууллагын оношилгоо гэдэг. 

 “Оношилгоо” гэдэг үг нь грекээр “diagnostikos” буюу “dia”=“нэвт”, “gnosis”=“танин мэдэх” гэсэн утгатай, анагаах ухаанаас үүдэлтэй нэр томъёо бөгөөд оношлогооны мөн чанар нь хүний бие махбодийн байдалд үнэлгээ өгч, өвчин эмгэгийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх арга замтай ижил үйл явц юм.

Шинэчлэлийн засгийн газрын  “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох,  дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд тэдний дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан дүүргийн хүн амд осол гэмтэл, хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт, дүүргүүдэд ажиллах мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, сургах ажлыг  2012 оны 12 дугаар сард эхлэн зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгасан юм.

БНСУ-ын ЭМДН-ийн Ерөнхийлөгчийн урилгаар  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага болон мэргэжилтнүүд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон “Монголын ЕБС-ын сурагчдын бие бялдар, өсөлт хөгжилтийг дэмжих” сэдэвт сургалт, семинарт  11 сарын 27-29-ны өдрүүдэд оролцож, БНСУ-ын ЭМДН-ийн салбар төвүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.