Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

-         Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,

-            Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.

-            Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.

-            Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.

-            Гэр, сууц, анги танхим, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан /18-22 хэм / байлгах.

-            Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.

-            Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах,

2012.01.28-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн "Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн сүлжээний зохицуулалтын алба"-ны алсын дуудлагын баг ажлын шинэ хувцас хүлээн авлаа. Ийнхүү алсын дуудлаганд явах жолооч, эмч нар  байгууллагын лого, мэргэжлийн багийн таних тэмлэг бүхий хувцастай болж байгаа нь олон талын ач холбогдолтой бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан орон нутгийн хүн амд хүргэхэд дэмжлэг болох юм.

2013 ОНЫ 1-Р САРЫН 24, 25-НД БОЛОХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАНД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ,ЭРХ ЗҮЙН СЭДВЭЭР ДАВТЛАГА ӨГӨХ ТУЛ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД 2013 ОНЫ 1-Р САРЫН 23-НЫ 16 ЦАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2-Р БАЙРНЫ 1-Р ДАВХРЫН ЗААЛАНД ИРНЭ ҮҮ.

Эрүүл мэндийн дэд сайдын 16/217 тоот тушаалын дагуу тус төв нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах төв байр болон Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах эмч нарын байрны эргэн тойронд 20-50 метр газрын цас, мөсийг арилгаж, хог цэвэрлэх ажлыг 1-р сарын 17-18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Их цэвэрлэгээнд төвийн 6 албаны нийт 40 ажилтан, албан хаагчид оролцлоо.