Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

 2013 оны 03 сарын 28-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн үеийн дуут дохио зарлах үеэр тус төвийн албан хаагчид эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 37-р тушаалаар баталсан гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу ажиллаж, бэлэн байдлаа шалгууллаа.

 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2013 оныг “Эмнэлгийн мэргэжилтний сургалт ур чадварыг дэмжих ” жил болгосонтой холбогдуулан төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, сургалтыг чанаржуулах, сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага судлах зорилготойгоор Төгсөлтийн дараах сургалтанд үндсэн мэргэжлээр суралцагч эмч нарын мэдлэг, ур чадвар, сорих 2 үе шаттай тэмцээнийг салбартаа анх удаа 2013 оны 3 дугаар сарын 26-нд зохион байгууллаа.

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор анх удаа тэмдэглэж, Улаанбаатар хотын төв талбайд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв.