Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран 2018.09.06-ны өдөр ажиллагсдын 0-6 настай 35 хүүхдийг шүдний эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөөнд хамруулан фтор түрхүүлж, эцэг эх, хүүхдүүдэд мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал түгээлээ.

Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг.Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл  мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөгийг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах” арга хэмжээг 2018 оны 09 сарын 04-ний өдөр тус Төвийн нэг давхарын хурлын танхимд 10-16 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний нэрс, зөвшөөрлийн дугаар