Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг бөгөөд уг эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулдаг.

2014 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын танилцуулгыг 2015 оны 6 сарын 08-ны өдөр Уулзалтанд ЭМЯ, Үндэсний статистикийн хороо,  нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, Глобаль сан, ЭМСХХ-5, төрийн бус байгууллагын 20 гаруй  мэдээлэл хэрэглэгчид оролцлоо.

Энэхүү эмхэтгэл нь  Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлт, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй НЭМ-ийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцон харуулдаг.

2014 оны эмхэтгэлд шинэчлэгдэн батлагдсан тайлангийн маягтын дагуу эрүүл мэндийн үзүүлэлтийг гарган, тооцоололтыг хийсэн, халдварт бус өвчний дүгнэлтэд хүн амын өвчлөлийг насны бүлэг дотор хүйсээр гаргасан ба нийт 46 хүснэгт, 54 зураг, 35 газарзүйн байршлын дүрслэлээр илэрхийлэн мэдээлэл хэрэглэгчдийн  хүртээл болгож байгаагаараа онцлог юм.

Эрүүл  мэндийн үзүүлэлт” номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллагууд,  олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын  150 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд  үнэ төлбөргүйгээр түгээдэг.

2015 оны 5 сарын 28, 29 ний өдрийн эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны харъяа Шуурхай удирдлагын төвд “Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв /ЭМХТ/ нь Аптон Олон Улсын Боловсролын Институттэй хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй гадаад оронд мэргэжил дээшлүүлэхийг дэмжих зорилгоор 6 сард зохион байгуулагдах Анагаахын болон ерөнхий англи хэлний эрчимжүүлсэн, хагас вакуумжуулсан 1 сарын хугацаатай сургалтанд бүртгэж байна.