Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн

15,16,17-ны өдрийн шалгалтанд орсон хүмүүсийн код

Дэлхий дахинаа бүртгэгдэж буй нас баралтын 9.1% нь осол гэмтлийн шалтгаантай байна. ДЭМБ-ын 2010 оны тайланд зам тэврийн ослын улмаас 1.25 сая хүн нас барсан гэж дурджээ. Дээрх осол гэмтэлд нэрвэгдэгчдийн 75% нь хөдөлмөрийн насны залуу хүмүүс байжээ. Бидний амьдралд өдөр тутам тохиолдох 20 гэмтэл тутмаас 1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа насан турш алддаг байна.  Зам тээврийн болон бусад төрлийн осол гэмтэл бага болон дунд орлоготой ялангуяа уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа улс орнуудад илүүтэй тохиолдож байна.  Бага болон дунд орлоготой улс орнуудад гэмтлийн тусламж үйлчилгээний тогтолцоог өндөр орлоготой, хөгжсөн улс орнуудынхтай адилаар байгуулж, хөгжүүлж чадвал гэмтлийн улмаас учрах нас баралтыг 34-38% бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

Монгол улсад осол гэмтлийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах явдал эрчимтэй нэмэгдэж байгаа бгөөөд энэ нь өрх гэрийн амьдрал, улмаар эрүүл мэндийн салбар болон эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Монгол улсын хүн амын статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны 3-рт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5-рт орж байна. 2014 онд осол гэмтлийн өвчлөл эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 1.8 дахин илүү тохиолдож, эрэгтэйчүүдийн осол гэмтлийн өвчлөлийн 52.4 хувийг 20-44 насныхан  эзэлж байна. Мөн осол гэмтлийн улмаас 10 000 хүнд оногдох нас баралт 9.3 байна.

 2015 оны 6 сарын 3-нд Францын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 5 компани Монголын эрүүл мэндийн байгууллага болон ханган нийлүүлэгч компаниудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Air Liquide Medical Systems, Apelem, Schiller, Esaote, OxyplusNovair компаниуд өөрсдийн компаний танилцуулга болон үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан.

Эдгээр 5 компани нь цаашид Монгол улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мэдэгдсэн бөгөөд уг 5 компани нь  ГССҮТ-д төслөөр мэс засал, сэхээн амьдруулах тасгийн, оношилгооны тоног төхөөрөмж болон эмнэлгийн хийн үйлдвэрийг хийж гүйцэтгэсэн.

Эдгээрээс Esaote компаний EchoLaser аппарат нь эмчилгээ, оношилгоо, хагалгааны төхөөрөмжүүдийг нэгтгэн бүрдүүлсэн цогц бүтээгдэхүүн юм.

Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 192 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн эмэнд олгож эхэллээ.

Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг нь уг эмийн бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээллийг агуулсан албан ёсны баримт бичиг бөгөөд“Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг нэвтрүүлсэн үйлдвэрт бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь зориулжэрх бүхий байгууллагаасолгогддог юм.

Монгол улсын Айвико тарилгын шингэний эмийн үйлдвэр нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” буюу GMP-ын шаардлага хангаж, батламж авсан анхны үндэсний эмийн үйлдвэр юм.

Ийнхүү Эмийн бүтээгдэхүүний анхны гэрчилгээг GMP-ыншаардлага хангасан Айвико эмийн үйлдвэрийн  “Фентанил” эмэнд уг үйлдвэрийн хүсэлтийг нь үндэслэн шаардлага хангасан гэж үзсэн тул олголоо.

Энэхүү гэрчилгээг авснаар уг үйлдвэрлэгчийн  “Фентанил” бүтээгдэхүүнийгэкспортлох боломжтой болж байгаа бөгөөд манай улсын экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдсэнээр  эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх юм.Энэхүү гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 6 сарын 08-нд Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр боллоо.