Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМХТ-өөс албан хаагчиддаа Галын аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг байгууллагын Гамшиг, осолтой тэмцэх асуудал, төлөвлөлт хариуцсан багийн гишүүн, МТЭТТА-ны  мэргэжилтэн Ө.Баяр заалаа.

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС

Дархан-Уул аймаг

2015 оны 6 дугаар сарын 18 өдөр

Эрүүл мэнд, спортын яам,  АШУҮИС-ийн түшиц“ЭМЖЖ”ЧХХК-ийн дэргэдэх “ЭМЖЖ” сэргээн засах сувилал, Бурят улсын “Байкал Курорт” амралт сувиллын газрын холбоо, АШУҮИС-ийн АУС-ийн Уламжлалт анагаах ухааны институт, Ач АУИС, Оргил рашаан сувилал, Ачтан клиник, хамтран “Орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний онол практикийн зарим асуудал”сэдэвт олон улсын сургалтыг 2015-07 сарын 8-10 ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын хаяг шинэчлэгдлээ.

www.moh.mn хаяг нь Эрүүл мэндийн яам байхад ашиглагдаж байсан бөгөөд Эрүүл мэнд, спортын яам болсноор хаягаа шинэчлэн www.mohs.mn болгон өөрчиллөө.

Тус шинэчлэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв цахим хуудасаа WWW.CHD.MOHS.MN болгон шинэчлэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын цахим хуудасны хаяг "moh.mn" байсан бол "mohs.mn" болсон байна.