Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар 2015 оны 9 сарын 05-19 ны хооронд явагдаж байна.

Цахим бүртгэл: www. сhd.mohs.mn  -> сургалт, зөвшөөрлийн шалгалтын бүртгэл -> хүсэлт илгээх гэж бүртгүүлнэ үү.

Элсэлтийн шалгалт 2015 оны 9-р сарын 23-25 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хуваарийг 2015 оны 9 сарын 21 нээс хойш www. сhd.mohs.mn цахим хаягаар харна уу. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд элсэлтийн хуваарь хийх үед бүрдүүлэх материалыг авах болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төв
Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба
Лавлах утас: 70110891, 93131767


Эрүүл мэндийн сайдын 2014 оны 357 тоот тушаалаар ЭМХТ-д эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх хэсэг тус оны 12 дугаар сард байгуулагдсан. Энэхүү хэсэг нь эрүүл мэндийн салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ыг Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 26 –ны өдрийн 249 тоот тушаалаар батлуулсан. Мөн Европын холбооны” Зүрхний цахилгаан бичлэгийн аппаратны үндсэн үзүүлэлт болон аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” IEC 60601-2-25 стандартыг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг Олон улсын цахилгаан техникийн комисс болон Стандартчилал, хэмжил зүйн газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан. Тус төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь журам болон стандартын дагуу зүрхний цахилгаан бичлэгийн аппаратад туршилтын журмаар шалгалт тохируулга хийж эхэллээ.

Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийн шалгалтын дүн 2015 оны 8 сар

Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн  цахилгаан аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагын аянга зайлуулагч болон газардуулгын системийн тухай ойлголт сэдэвт сургалт 2015 оны 8 сарын 21 нд зохион байгуулагдлаа. Тус сургалтад төрөлжсөн болон тусгай  мэргэжлийн төв эмнэлгийн цахилгааны олон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч 17 , нийслэлийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээс 20 , инженер техникч сургалтад суусан бөгөөд телемедиценээр 10 аймаг холбогдон 19  инженер сургалтад хамрагдлаа.