Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмч лабораторийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ажилд авна.
Холбоо барих хүн: Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Жаргал
утас: 99830840, 89890840

Сургалт зохион байгуулагч: Пусаны Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Шастины Улсын Гуравдугаар төв эмнэлэг Сургалт явагдах хугацаа: 2015 оны 9-рсарын 22 нд 08.30-17.00 цаг 

Сургалт явуулах газар: УНТЭ-ийн хурлын заал /4 давхарт/
Агуулагын багтаамж: Сургалт төлбөргүй. 1.0 багц цаг олгогдоно

ЭМСЯамны сайдын 2015.08.10 өдрийн 301 тоот тушаал "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох тухай"

"Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох тухай"- ыг татах

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН болон ТӨРӨЛЖСӨН мэргэшлийн сургалтын ЭЛСЭЛТ-ийн бүртгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www. сhd.mohs.mn цахим хаягаар 2015 оны 9 сарын 05-19 ны хооронд явагдаж байна.

Цахим бүртгэл: www. сhd.mohs.mn  -> сургалт, зөвшөөрлийн шалгалтын бүртгэл -> хүсэлт илгээх гэж бүртгүүлнэ үү.

Элсэлтийн шалгалт 2015 оны 9-р сарын 23-25 ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хуваарийг 2015 оны 9 сарын 21 нээс хойш www. сhd.mohs.mn цахим хаягаар харна уу. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд элсэлтийн хуваарь хийх үед бүрдүүлэх материалыг авах болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төв
Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба
Лавлах утас: 70110891, 93131767