Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2016 оны 1 дүгээр сарын 08-ны  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин:

    53 дахь 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд 56,529 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,873 (8.6%) ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.
    Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудад томуу, томуу төст өвчний тархалт өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10-17%-ийг эзэлж байна.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Син Хаймин, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:

    12 дугаар сарын 30-аас 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд 576 хүн архины хордлогын улмаас хандсаны 2% (11) нь хэвтэн эмчлэгдэж, СХД-т 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 32%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50% (288)-иар өссөн үзүүлэлттэй байна.