Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулсан  арга хэмжээний хүрээнд өдөрлөгийг ЭМЯ, ЭМХТ, Эм холбоо хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Эрүүл мэндийн яамны "А" хурлын танхимд зохион байгуулж эмийн компаниудын захирал, төлөөлөл, ахмад зүйчид оролцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын  “2018 онд мэргэжлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, чиглэл, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай” 2018 оны 09-р сарын 19-ний өдрийн А/131 тоот тушаалаар 1121 зэрэг горилогчоос мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалт авах боллоо.

Мэргэжлийн зэргийн дадлага шалгалтын хуваарь Мэргэжлийн зэргийн дадлага шалгалтын хуваарь

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл ихээхэн хийгдэн шинэ дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаагийн хэрээр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн бүтэц, зохион байгуулалт улам бүр нарийсаж байгаа тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах нь чухал болоод байна.