Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД: 

1.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 10 сарын 21-ны өдрийн 425, 450;

2. Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 03-ны өдрийн 472;

3.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 11-ны өдрийн 484, 485;

4.Эрүүл мэнд,  спортын сайдын “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай”  2015 оны 12 сарын 31-ны өдрийн 517 дугаар тушаалаар  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон  эмнэлгийн мэргэжилтнүүд зөвшөөрлийн гэрчилгээгээ ирж авна уу.

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:

1 дүгээр сарын 19-26-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 382 хүн архинд хордсоны улмаас хандсаны 17 (4.5%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 11.2% (48)-иар буурчээ.

Эх сурвалж: НЭМГ

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Монголын Эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоотой хамтран ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хүрээнд ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ МЭМХШХ-ны тэргүүн Т.Адъяатөмөр нар  "Хамтын ажиллагааны санамж бичиг" -т 2015 оны нэгдүгээр 27-ны өдөр гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээгээр хоёр байгууллагын төлөөллүүдийн туршлага солилцох уулзалт болсон юм.
Ингэсэнээр эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх болон шинэлэг олон ажлуудыг хийхээр төр, төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллахаар боллоо.
Санамж бичигт төгсөлтийн дараах сургалт, лицензийн шалгалт, эмнэлгийн мэргэжилтний ажлын байр гэх мэт олон чухал асуудлууд тусгагджээ.

2016 оны 1 сард Ховд аймагт явагдсан зөвшөөрлийн шалгалтын дүн