Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэнд, спортын яам,  АШУҮИС-ийн түшиц“ЭМЖЖ”ЧХХК-ийн дэргэдэх “ЭМЖЖ” сэргээн засах сувилал, Бурят улсын “Байкал Курорт” амралт сувиллын газрын холбоо, АШУҮИС-ийн АУС-ийн Уламжлалт анагаах ухааны институт, Ач АУИС, Оргил рашаан сувилал, Ачтан клиник, хамтран “Орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний онол практикийн зарим асуудал”сэдэвт олон улсын сургалтыг 2015-07 сарын 8-10 ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын хаяг шинэчлэгдлээ.

www.moh.mn хаяг нь Эрүүл мэндийн яам байхад ашиглагдаж байсан бөгөөд Эрүүл мэнд, спортын яам болсноор хаягаа шинэчлэн www.mohs.mn болгон өөрчиллөө.

Тус шинэчлэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв цахим хуудасаа WWW.CHD.MOHS.MN болгон шинэчлэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын цахим хуудасны хаяг "moh.mn" байсан бол "mohs.mn" болсон байна.

 

 

 

2015 онд  Анагаахын боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдөөс авсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын ерөнхий мэргэжлийн асуулт, хууль эрх зүй,  ёс зүй, нийгмийн эрүүлийн асуултын хүнд хөнгөний зэрэг, харьцааг үндэслэн шалгалтын босго оноог 90 болгож бууруулан тооцохоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, шалгалтын комисс шийдвэрлэлээ. 

Шалгалтын нэгдсэн дүнг Эрүүл мэндийн хөжглийн төвийн цахим хуудсанд байршуулахаас гадна харъяа сургуулиуд хүргүүлнэ. 

Шалгалтын босго оноонд хүрээгүй төгсөгчид Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд хандан шалгалтын зарлал харан, хуваарийн дагуу бүртгүүлэн шалгалтаа өгнө үү.

ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамба ЭМХТ дээр хүрэлцэн ирж  Удирдах ажилтны сургагч багш бэлтгэх сургалтын явцтай танилцаж, сургалтад сууж байгаа төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд,  аймаг, нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзан цаг үеийн байдлаар мэдээлэл хийж санал солилцлоо.