Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Орны ачаалал, Нийслэлд:

3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 1-нд Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 960 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 21.7%-иар хэтэрчээ.

Шинээр хэвтсэн өвчтний 166 буюу  45.9% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж, Багануур ЭМТөв, БЗНЭ, ЧЭМТөв-үүдэд орны ачаалал хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин:

- Улсын хэмжээнд тархвар судлалын 12 дахь 7 хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт  193,086 хүн хамрагдсаны 13,339 (6.9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон ба 10,000 хүн амд 45.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс буурчээ.

- ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид 93 сорьц шинжлэхэд 16 (17.2%) сорьцод томуугийн В вирүс,  13 (13.9%) сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 1 (7%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 1 (7%) сорьцод метапневмовирүсийн ген тус тус илэрсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

БУЛГАН  АЙМГИЙН  ХУТАГ-ӨНДӨР, ТЭШИГ  СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА