Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэнд спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Улаанбурхан өвчний болоод цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсаар ирсэн. Тухайлбал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 1000 амьд төрөлтөд 87.5 хувь байсан бол 2010 онд 20.0, 2015 онд 18.3  хувь болтлоо буурч өнгөрсөн онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв  дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадсан. Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн есөн  орны тоонд Монгол Улс орсныг хэвлэлийн хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцоллоо. Тэрээр хэлэхдээ нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд ногдох нялхасын эндэгдлийн түвшин 1990 онд 63.4 хувь байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин буурсан байна.

Хэрэглэгчийн жил 2016

Нэг хэрэглэгчийн оновчтой санал бол нийгмийн эрхииг баталгаажуулах зөвлөмж юм.

4 сарын 13-ны зөвшөөрлийн шалгалтын дүн

Төрөлжсөн мэргэжлийн шалгалтанд цахимаар бүртгүүлэх зөвлөмж