Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

 МОНГОЛ УЛСАД:

ХӨ-ний ЭСХАХ, Улаанбурхан өвчний мэдээ:

 Тархвар судлалын 2 дугаар 7 хоногт нийт мэдээлэгдсэн хам шинжийн дотор 73.2%-д цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж эзэлж байна.  Цочмог халууралт тууралтат болон цэврүүт тууралтат өвчний хам шинж нь олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байгаа ба Нийслэлийн БГД,ЧД, БНД-т хамгийн өндөр олон тохиолдол бүртгэгдсэн байна. Цочмог халууралт тууралтат хам шинжийн 895 тохиолдол бүртгэгдсэнээс 560 нь улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол ба 179 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Улаанбаатар хотын 18 сургууль, 16 их дээд сургуульд багц байдлаар өвчлөл бүртгэгдэж байна.

Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд:
-Тархвар зүйн 2 дугаар долоо хоногт нийт 146,230 хүн амбулаториор үйлчлүүлсний 8,658 (5.9%) ТТӨ-тэй гэж оношлогдон, 10,000 хүн амд 34.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.4 тохиолдлоор их ч толерант дээд үзүүлэлтэд хүрээгүй байна.

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

 1 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 18-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 74604 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 4422 тохиолдол буюу нийт үзлэгийн  5.9%-ийг  эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.5%,  өнгөрсөн оны мөн үеэс 3.2%-иар тус тус  буурсан үзүүлэлттэй байна. Багахангай дүүрэгт 9.4%, Баянгол дүүрэгт 7.5% буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна.