Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

Зэвсэгт хүчний ... ангид улаанбурхан өвчин гарч,  гурван цэрэг өвчилсөн байна. Эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зургаан  хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлж, 6 цэргийг анги дээр тусгаарласан. 80 цэргийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулсан.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Хүслийн өргөө”-н дэх ажилтан албан хаагчдийн хүслийг ажлын хэсэгт гардуулж өгөх, шинэ хүслийг хийх арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд үе үеийн ахмад ажилтнууд болон одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид оролцсон юм.

 МОНГОЛ УЛСАД:

Хүний боомын сэжигтэй тохиолдол:

   Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат 33 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод ПГУ тавихад сөрөг дүнтэй тодорхойлогдож, онош үгүйсгэгдсэн байна.

Осол, гэмтлийн мэдээ:

2 дугаар сарын 3-аас 2 дугаар сарын 16-нд ГССҮТ-д нийт 2669 хүн хандсаны 23.5%-ийг 0-15 насны хүүхэд,  14% нь хэвтэн эмчлэгдэж, 0.1% нь нас баржээ. Шалтгааныг харахад уналт 27.8%, хүчирхийлэл 20%-ийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТЭх сурвалж: ЗӨСҮТ