Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Хоолны хордлогот халдвар:

Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идсэн ба 10 хүнд (77%) нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

МОНГОЛ УЛСАД:

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол:

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны 8-р баг Ар Жаргалант гэдэг газарт нутагладаг, малчин, 48 настай эрэгтэйгээс цуглуулсан сорьцод ийлдэс судлал, нян судлалын шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгч илрээгүй тул онош үгүйсгэв.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Монгол улсын хэмжээнд:

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 88.5%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 477 тохиолдлоор буурчээ. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгаас тууралтат хам шинжийн 20-оос доош тохиолдол мэдээлэгдэж, улсын хэмжээнд тархалттай байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эрүүл мэндийн удирлагын мэдээлэлийн тогтолцоог цахимжуулах төсөлд дараах ажлын байранд хүн шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • 4 болон түүнээсдээш жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээгүүр шатны мэдлэгтэй, баг болж хамтран ажиллах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй, тогтвортой 4-6 жил ажиллах Програмист-2 хүн
  • 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээгүүр түвшний мэдлэгтэй, багийг удирдан авч явах, прогргам хангамжийн сургалт явуулах чадвартай ахисан түвшиний, тогтвортой 2-3 жил ажиллах Програмист-1 хүн