Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

   2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 19010 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 4065 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 235 өвчтөн хандсаны 165 (70%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 29 (17%) нь хэвтэж, 98 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 230 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Эрүүл мэндийн салбарын бүртгэл мэдээллийн сангийн  чанарыг сайжруулах  чиглэлээр  Эрүүл мэнд,  спортын яам,  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хамтран  ажиллахаар өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

     Энэхүү  “Санамж бичиг”-ийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлд шилжих, иргэн, өрх бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болох, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй  эрүүл мэндийн статистик тоон мэдээг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбож олон улсын жишигт нийцсэн статистик тоон мэдээг гаргах  юм.

Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран  НҮБ-ын  Хүн амын сан, Люксембургийн Хөгжлийн Агентлагаас хэрэгжиж буй “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт”  MON/005 төслийн техникийн дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникчдийг чадавхижуулах сургалт” -ыг  энэ сарын 21-23-ны өдрүүдэд хотноо амжилттай зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 5” төслийн санхүүжилттайгаар “Эмнэлгийн техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх-2” сэдэвт сургалтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 13-15 өдрүүдэд нийслэл, 18-20-ны өдрүүдэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын инженер техникчид гэж хоёр хуваан Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр амжилттай зохион байгууллаа.