Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагууд салбарынхаа эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбараас нийт 700 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцож, эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх, цахим эрүүл мэндийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх талаар харилцан санал, бодлоо солилцсон юм. 

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд - Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, хариуцсан мэргэжилтэн -1 

“В” ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.08.26-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Утас 7012 8805

Бүрдүүлэх материал :

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх- эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт