Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр (06.10-нд) Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Б.Болорсайхан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт ажиллагсадад зориулан “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр лекц уншин, сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Хүний эрх гэж юу болох, хүний эрх хэрхэн хангагддаг болон  хөгжил дэвшил дэх хүний эрхийн асуудлууд, харилцаан дахь хүний эрхэнд суурилсан хандлага зэрэг сэдвүүдээр мэдээлэл авч, харилцан ярилцлаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Jica олон улсын байгууллагатай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадвахийг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэн  хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Эмнэлзүйн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтыг 6 сарын 10 - 12-ны хооронд өөрийн байранд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд 3 дахь шатлалын эмнэлгийн 25 эмч хамрагдан “Хүний зан үйлийг өөрчлөх нь”,  “Япон улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны тухай”, “Гамшгийн үеийн эмнэлгийн тусламж”, “Хүнийг сурган хүмүүжүүлэх”, “Үр дүнд суурилсан харилцаа”, “Өвчтөн, эмчийн харилцаа” сэдвүүдээр лекц сонсон, “Япон улс дахь сургалт эрхлэгч эмнэлгийн эрхийг баталгаажуулах тогтолцооны тухай” болон “Монгол улсын анагаах ухааны боловсролын цаашдын төлөв” сэдвээр хэлэлцүүлэг хийн лекц дадлага хосолсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Эдгээр эмч нар сургагч багшаар бэлтгэгдэн цаашид эмч нарыг сургах юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбар  өндөр хөгжсөн орнуудад эмч, мэргэжилтнүүдийг сургаж эмч нараа чадвахжуулан ард иргэд бүх өвчнөө гадаадад биш Монголдоо эмчлүүлдэг болгох зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд олон эмч, эмнэлгийн мэргэжилтэнг  Япон, ОХУ, БНСУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэхэд суралцуулсан бөгөөд цаашид ч эдгээр улсуудад болон өөр олон өндөр хөгжилтэй улсад эмч, мэргэжилтнүүдээ суралцуулахаар ажиллаж байна.

 Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2016 оны 06  дугаар сарын 15-ны өдрийн дотор 203 тоотод бүртгэнэ.

Утас 7012 8805