Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Ажлын байрны судалгаа хийж, төгсөгчдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй шинэ залуу мэргэжилтэнүүдэд ажиллах урам зориг өгөх, мэргэжлээрээ гадаад дотоодод суралцах, ажиллах боломжийг таниулах, мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэх үзэл бодлыг төлөвшүүлэх  “Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”   Хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааг ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжил шинэчлэл  холбоо  хамтран   2016-оны 04 дүгээр сарын 21-нд  Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуультай эмч мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гэрээ байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

4 сарын 20-ны өдөр шалгалт өгсөн сувилагч нарын дүн

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17224  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3528 (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 326 өвчтөн хандсаны 237 (72.6%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 (18%) нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ