Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Сэдэв:

1. “Зүрх судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт 2016 оны 9 сарын 20-ноос 10 сарын 20-ны өдрүүдэд Дүүргийн эмнэлэгүүдэд зохион байгуулагдана.

2. “Зүрхний хэв авиан оношлогоо” сэдэвт сургалт 206 оны 9 сарын 24-25-ны өдрүүдэд ШУГТЭ-д зохион байгуулагдана.

3. “ Зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн боломжууд” сэдэвт сургалт 2016 оны 9 сарын 22,23-нд Корпорейт зочид буудалд зохион байгулагдана.  

 

Сэдэв:

“Тархи судлалын ололт амжилт” сэдэвт сургалт 2016 оны 9 сарын 23-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  

2016.09.16-ны өдрийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын дүн

Эрүүл мэндийн салбарын амжилт ололтыг магтья
Эрдэнэт хүний төлөөх ариун үйлсийг алдаршуулья

Эрүүл мэндийн салбарын тоонот хийморь, тулах баганын  нэг “Эрүүл мэндийн хөгжлийн төв“ хэмээх эрхэм алдараар түүхийн хуудаснаа баринтаглагдсан байгууллагын  20 жилийн ой өнөө жил тохиож байна.  Түүхт 1996 он нь Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж,  эрүүл мэндийн салбарт шинэчлэл  хийх  “мэдлэг”-ийг  түгээх, эрүүл мэндийн нотолгоот мэдээллийг шийдвэр гаргахад “өргөн хүрээгээр тусгахшаардлага  тулгарсан чухал үе байлаа.