Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17851 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3790 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 315 өвчтөн хандсаны 210 (66%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 (15%) нь хэвтэж, 100 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 275 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

2016 ОНЫ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сул ажлын байрны мэдээлэл

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17466 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3623 (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 297 өвчтөн хандсаны 216 (72%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 (15%) нь хэвтэж, 108 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 338 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ