Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хурлын А зааланд боллоо. Хурлаар Эмнэлгийн эм зүйн албаны ажиллах журмын төсөл, Эм зүйн салбарын сайн засаглалын удирдамжийн төсөл, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014  стандартад өөрчлөлт оруулах санал, Үндэсний  болон импортын  эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн хугацаа сунгалтын асуудлыг хэлэлцлээ.


Эрүүл мэндийн сайдын албан даалгавар

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тухай

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт ДААЛГАХ нь: 


Олон Улсын Зайн Оношлогооны Төв Цахим Амбулатор албан ёсоор 2016 оны 10-р дугаар сарын 17-нд Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг (УНТЭ) нээгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад, европ анагаах ухаанаар тэргүүлэгч Хэнхэ эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн зайн зөвлөгөөг өгч эхэллээ. 

Олон Улсын Зайн Оношлогооны Төв Цахим Амбулатор албан ёсоор 2016 оны 10-р дугаар сарын 17-нд Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг (УНТЭ) нээгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад, европ анагаах ухаанаар тэргүүлэгч Хэнхэ эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн зайн зөвлөгөөг өгч эхэллээ.