Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМХТ, Рафаэл Интернэйшнл байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн хүрээнд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах”  сэдэвт сургалт ЭМХТ-ийн хурлын зааланд 2016.10.31-нд боллоо. 

2016-2017 оны хичээлийн жилд элсэх Үндсэн мэргэшлийн их эмч нарын элсэлтийн шалгалтын хуваарь

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй  хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, одоогийн  СХД –ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хашаанд 150-200 ортой төрөлжсөн мэргэжлийн жишиг нэгдсэн эмнэлгийг 2018-2019 онд барьж,  ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы  олон  улсын хамтын ажиллагааны байгууллагатай  хамтран   хэрэгжүүлж буй  “Анхан ба хоёрдох  шатлалын  эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах  нь” төслийн хүрээнд  “Эмнэл зүйн  сургагч багш бэлтгэх сургалт”  2016 оны 10 сарын 05-12-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод,  06-наас 08-ны өдрүүдэд  Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж  дууслаа.