Франц Монголын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч нарын чадавхийг сайжруулах МОNRPE1733 төсөл 2015 оын 5-р сарын 04-ны өдөр ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, төслийн сургалт зохион байгуулж буй Францын Пьерба Мари Кюригийн их сургууль, Парис YII Дидерогийн их сургуулийн багш профессорууд болон ГССҮТ-ийн захирал З.Мэндсайхан нарын үзэглэсэнээр төслийн үйл ажиллагаа эхэлсэн.
ЭМХТ “Оновчтой бодлого-Тогтвортой хөгжил” хэмээх алсын хараанд нэгдэн, эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход судалгаа, нотолгоонд тулгуурласан статистик мэдээллийг бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхийг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтыг хийх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд оролцон, байгууллагынхаа тасралтгүй хөгжлийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
ЭМ сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй "Шилэн мэдээлэл" төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг нээлттэй ил тод болгох зорилгоор төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд хэрэгжүүлж буй туршлага тэр дундаа УНТЭ-гийн туршлагыг хуваалцах уулзалтыг ЭМХТ, УНТЭ хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн чанарын албаны дарга нар, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож уулзалтын үеэр танилцуулсан сайн туршлагуудаас өөрсөдийн эмнэлгүүдэд нэн даруй нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй ил тод эмнэлэг болох асуудалд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцон санал солилцлоо.