Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Ажлын байрны нэр:Технологийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн - 1

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байрандтавигдахшаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухалшаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд, бакалавр 

Магистр ба түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил

Хүний их эмч

Хүний их эмч

Мэргэшил

 

Судалгаа, сургалт,  төлөвлөлтийн  арга зүйн ур чадвар эзэмшсэн.

Туршлага

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан.

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Урчадвар

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,  

багаар ажилладаг, манлайлагч, үүрэг хариуцлага хүлээдэг, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэдэг,

хамт олны мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, шинийг санаачлагч, асуудалд бүтээлч ханддаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

Судалгаанымэдээлэл боловсруулалтын  SPSS, CSPro,EPI- info, Stata, E-Views програмууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2016.08.12-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Утас 7012 8805

Бүрдүүлэх материал :

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх- эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн  

      тодорхойлолт

Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр

 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хоололтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна.

Эхийн сүүгээр хоололтыг дэмжих энэхү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрхи өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.