Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМ сайдын санаачлагаар  хэрэгжүүлж буй "Шилэн мэдээлэл" төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг нээлттэй ил тод болгох зорилгоор төв эмнэлэг тусгай  мэргэжлийн төвүүдэд хэрэгжүүлж буй туршлага тэр дундаа УНТЭ-гийн туршлагыг хуваалцах уулзалтыг ЭМХТ, УНТЭ хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн чанарын албаны дарга нар, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож уулзалтын үеэр танилцуулсан сайн туршлагуудаас өөрсөдийн эмнэлгүүдэд нэн даруй нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй ил тод эмнэлэг болох асуудалд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцон санал солилцлоо.

2016 оны 10 сарын цахим шалгалтын дүн

ЭМХТ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ФРАНЦ УЛСЫН ЭХ БАРИГЧ НАРЫН АЖИЛ МЭРГЭЖИЛ, СУРГАЛТ, ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУСЛАМЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН ОРЧИНТОЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийн хүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо, эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгууллаа. 

2016.10.12-ний өдрийн Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын дүн