Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 180000 орчим мэс засал хийгддэг судалгаа байдаг /ЭМХТ 2015 оны статистик/ үүний ойролцоогоор 33000 орчим тохиолдол нь 16 хүртлэх насны хүүхдэд хийгдсэн мэс засал бөгөөд жил ирэх тусам мэс заслын тоо, төрөл нэмэгдсээр байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI  магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинарыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр “Интермед” эмнэлэг дээр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 сарын 29–ны өдрийн  А/114, А/115-р тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болон бусад холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах 2 ажлын хэсгийн нэгдсэн эхний уулзалт 2017 оны 4 сарын 18-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.

 

                                  ЭМЯ, ЭМХТ, “Чанар, магадлан итгэмжлэлийн алба”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 520 сая хүн вирүст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.