Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Нийслэлд хүүхдийн  амьсгалын замын хурц өвчлөл ихсэж, амбулаторийн нийт үзлэгийн 6.5 хувийг эзэлж тархалт улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа  ба дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Иймд ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС, ЭХЭМҮТ, НЭМГ-аас хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг яаралтай авч ажиллаж байна.

2016-12-14-ны өдрийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн

2016-12-13-ны өдрийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цаасан шалгалтын дүн

Эрүүл мэндийн салбарын хөгжилд удирдах ажилтны мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг өөрчлөх, сайжруулах нь нэн чухал юм. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын ихэнхи нь анагаахын салбарын ажилтан, мэргэжилтэн байдаг бөгөөд удирдахуйн ухааны болон сэтгэл зүйн мэдлэг дутмаг байдгаас харилцаа хандлага, ёс зүйн алдаа гаргах, үүнээс үүдэн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийн хооронд зөрчилдөөн гарах, үйлчлүүлэгчдээс гомдол санал ирж, зөрчилд орохасуудал байсаар байна.