Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинарыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр “Интермед” эмнэлэг дээр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 сарын 29–ны өдрийн А/114, А/115-р тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болон бусад холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах 2 ажлын хэсгийн нэгдсэн эхний уулзалт 2017 оны 4 сарын 18-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.
ЭМЯ, ЭМХТ, “Чанар, магадлан итгэмжлэлийн алба”
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 520 сая хүн вирүст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 сарын 06–ны өдрийн А/134-р тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмуудыг шинэчлэн боловсруулах, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг шинэчлэн боловсруулах” 2 ажлын хэсгийн эхний нэгдсэн уулзалт 2017 оны 4 сарын 13-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.