Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрээс 1000 багийн болон сумын эмч, эрүүл мэндийн ажилтнууд хүрэлцэн ирж Төрийн ордноо чууллаа.

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх цахим сургалтын 3 дугаар цуврал сургалт 2017 оны 5 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

Код Регистр Мэргэжил Үр дүн Авсан оноо Шалгалтын огноо
1 1002 МЮ73101661 Арьс гоо заслын эмч Тэнцээгүй 63 10-05-17
2 1101 УС87072707 Нүдний эмч Тэнцээгүй 63 10-05-17
3 1201 ЦГ65121804 Сэтгэцийн эмч Ирээгүй   10-05-17
4 1501 ЕЭ70050661 Чих хамар хоолойн эмч Тэнцсэн 83 10-05-17
5 1603 МЮ87082901 Эх барих эмэгтэйчүүдийн эмч Тэнцээгүй 64 10-05-17
6 1604 ХБ85121308 Эх барих эмэгтэйчүүдийн эмч Тэнцээгүй 57 10-05-17
7 1605 ШД81060803 Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ирээгүй   10-05-17
8 1703 УЕ85081411 Мэс заслын эмч Тэнцээгүй 61 10-05-17
9 1704 ХК86080603 Мэс заслын эмч Тэнцсэн 95 10-05-17
10 1705 ШГ87072316 Мэс заслын эмч Тэнцсэн 82 10-05-17