Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтыг 3 удаа зохион байгуулж 67 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 4 удаа зохион байгуулж 138 сувилагч, нийт 205 сувилагч суралцаж амжилттай төгслөө.

Анагаах ухааны эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн харилцааны онцлог, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эрх зүйн зохицуулалт, ёс зүйн ба эрх зүйн зөрчил, мэргэжлийн алдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ.

Дэлхийн мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 онтой харьцуулахад 75 хувиар бууруулахаар заасан байдаг. Манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг 4.6 дахин буурч, эхийн эндэгдэл өндөр орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд хүрээд байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Эмч нарын дотуур байранд дотуур байрны зориулалттай ор нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.