Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.

Сул ажлын байр

1. Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвд- 1 сувилагч

2. Өргөн сумын ЭМТөвд- 1 эмчлэгч эмч

3. Эрдэнэ сумын ЭМТөвд-их эмч-1, сувилагч-1, лаборант-1

4. Аймгийн нэгдсэн эмнэлэгт - Гемодиализын техникч-1, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инеженер-1, сувилагч-2

5. Замын-Үүд нэгдсэн эмнэлэгт-НАС-ийн эмч-1, сувилагч-4, мэдээлэл тенхологийн инеженер-1

6. Иххэт сумын ЭМТөвд-1 их эмч, сувилагч-1, УАУ-ны бага эмч-1

7. Даланжаргалан сумын ЭМТөвд-2 их эмч

8. Мандах сумын ЭМТөвд-1 эх баригч, их эмч-4, НЭМ-ийн мэргэжилтэн -1

9. Сайхандулаан сумын ЭМТөвд-эмчлэгч эмч-1, их эмч-1

10.Борхойн наран ӨЭМТөвд-1  сувилагч 

 

Лабораторын эмч

Эмнэлзүйн эм зүйч

Эм зүйч

Нян судлаач эмч

Сувилагч

Угтах үйлчилгээний ажилтан

Лабораторийн их эмч

Лабораторийн техникч

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Ангиографийн техникч