Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ ШИЙДВЭРЛЭХ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, ХАРИУТАЙ БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ТУС ТӨВ НЬ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ  ДАРААХ ХЭЛБЭРҮҮДЭЭР ХҮЛЭЭН АВНА


ҮҮНД:

1.1.БИЧГЭЭР ИРҮҮЛЖ БУЙ  ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ 1.2, 1.3, 1.5-Д ЗААСАН ЦАХИМ ХАЯГ, ФАКС БОЛОН УЛААНБААТАР-210648 ДАХЬ 187 ТООТ ШУУДАНГИЙН ХАЙРЦГААР

1.2.ЦАХИМ ХАЯГААР-www.hdc.gov.mn, admin@hdc.gov.mn        

1.3.САНАЛ ХҮСЭЛТИЙН ХАЙРЦГААР

1.4.УТСААР - 320633

1.5.ФАКСААР - 325540, 320633

1.6.АМААР- БИЕЧЛЭН ИРЖ АМААР ХҮСЭЛТ ТАВИБАЛ  ТУС ТӨВИЙН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ХАМТ БАЙЛЦАН ТАНЫ  ХҮСЭЛТИЙГ ТЭМДЭГЛЭН АВЧ ХАРИУГ  ХУУЛИЙН ДАГУУХ ХУГАЦААНД  ШИЙДВЭРЛЭХ БОЛНО.

 

ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУВААРИЙГ  ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

 

БИЧГЭЭР  ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА:


  • ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ГАРГАЖ БУЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН  ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН  НЭГЖИЙН НЭР
  • ОН, САР, ӨДӨР
  • ГОЛ УТГА САНААГ ТОДОРХОЙ, ЦЭГЦТЭЙ БИЧИХ
  • ХАВСРАЛТ  МАТЕРИАЛАА ДУРДАХ
  • ОВОГ, НЭР
  • ХАМТРАН ХЭД ХЭДЭН ХҮН  ЦУГ ГАРГАЖ БУЙ  БОЛ БҮГД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ БА ЭСХҮЛ ТЭДГЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ТӨЛӨӨЛӨХ ЭРХЭЭ НОТЛОХ БАРИМТ БИЧГИЙГ ХАВСАРГАНА
  • ГЭРИЙН БОЛОН АЖЛЫН ГАЗРЫН  ХАЯГ, АЖИЛ, АЛБАН ТУШААЛАА ТОДОРХОЙ БИЧИХ
  • ГЭР БОЛОН  ГАР УТАСНЫ ДУГААР

ХЭРЭВ ТА ГАРГАЖ  БУЙ ӨРГӨДӨЛ, ГОМДЛОО НУУЦАЛЖ БУЙ БОЛ ДУГТУЙН ГАДНА ТАЛД “НУУЦ”, “ГАРТ НЬ” ГЭЖ БИЧИХ БӨГӨӨД ХҮЛЭЭН АВАГЧИЙН  НЭР, АЛБАН ТУШААЛЫГ   ТОДОРХОЙ БИЧИЖ  ИРҮҮЛНЭ ҮҮ.

ӨРГӨДӨЛ БИЧИХ ЖИШЭЭ ЗАГВАРЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ