Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ БАГЦ ЦАГ БИЕЛҮҮЛЖ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Өргөдлийн маягт  /www.hdc.gov.mn сайтаас татаж авч бөглөх/

2.  Байгууллагын албан тоот /ажил эрхлэдэггүй бол хувь хүний өргөдөл/

3.  Боловсролын дипломын хуулбар /наториат/

4.  Иргэний үнэмлэхний хуулбар   

5.  Хугацаа дуусах  лиценз  /эх хувиараа/

6.  Багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт  энд дарж татаж авах /багц цагийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах/

7. 3х4 хэмжээтэй зураг 2 хувь

8.  Тэмдэгтийн хураамж төлсөн баримт: 5000 төг

   Татварын Ерөнхий газраас Тэмдэгтийн хураамж төлөх дансыг нэгтгэсэн тул та ТЕГ-ын www.mta.mn сайт уруу орон E-TAX.MTA.MN татварын цахим системд нэвтрэн Төлбөрийн даалгавар үүсгэх хэсгээр орж асуултуудыг бөглөн Хадгалах товчийг дарснаар гарч ирэх КОД-ыг авч аль ч банкинд очин төлөх боломжтой болсныг мэдэгдье.

9. Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын 1.5 дахь заалтад хамрагдсан 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх материалаас гадна хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолтыг хавсаргана.

ТАЙЛБАР:

1. Эмнэлгийн мэргэжилтний жил тутам биелүүлэх багц цагийн 2/3-аас доошгүй нь тухайн ажиллаж байгаа мэргэжлийн чиглэлээр, бусад нь ёс зүй, харилцаа хандлага, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байна.

2. Дээрх материалуудыг бүрдүүлэн 1-2 сарын өмнө байгууллагын хүний нөөцийн менежерт өгсөн байх

3. Бүрдүүлсэн материалын хуудасны тоог байгууллагын албан бичигт тусгасан байна.