Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Албан даалгавар хүргүүлэв

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт  шатанд нь оношлох, эмчлэх эрт илрүүлгийн үзлэгийг  Монгол орон даяар 2012 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан ЗГХА-ЭМГ, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтнүүд Төв аймгийн ЭМГ, аймгийн нэгдсэн эмнэлэг, “Баруун зуунмод” өрхийн болон Сэргэлэн, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд ажиллаж эрт илрүүлгийн үзлэгийн удирдлага, зохион байгуулалт, үзлэг, оношлогооны явц, эмнэл зүйн удирдамж, багаж хэрэгслийн хангалт, ашиглалтын байдалтай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өглөө.

Эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл хүүхэд аян”-ы үзлэгт гол анхаарлаа хандуулснаас халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн явц хангалтгүй байна. Эрт илрүүлэг үзлэг нь компанит ажил биш, эрүүл мэндийн байгууллагууд нь эмнэлзүйн удирдамжид заагдсан зорилтот бүлгийн хүмүүсийг “Артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэвшинж-2”, “Умайн хүзүүний өмөн”, ”Хөхний өмөн”-г илрүүлэх үзлэгт хамруулах хуваарийг гаргаж, байнга, өдөр тутам хийх үйл ажиллагаа юм. Эрт илрүүлэгийн үзлэгийг зөв зохион байгуулж чадвал тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй болохыг эрүүл мэндийн байгууллагууд анхаарвал зохино.

            Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэх, үзлэгийн чанар, үр дүнг сайжруулах зорилгоор ЗГХА-Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 04 сарын 24-ны өдрийн 436 тоот албан даалгаврыг гаргаж аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хүргүүлэв.