Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.05.02/
МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 18361 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3897 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 275 өвчтөн хандсаны 198 (72%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 (15%) нь хэвтэж, 129 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 293 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

ХӨСҮТ-д хандагсадын байдал, өдрөөр

 

 

          Ньюсвийтфүүдс ХХК-нд үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй байж болзошгүй хоолны хордлогын мэдээ:

 

2016 оны 4 дүгээр сарын 24-нд ХӨСҮТ-д анх мэдээлэгдсэнээс хойш 150 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 94 (63%) нь ХӨСҮТ, ЭХЭМҮТ, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

Канад улсад Зика вирүст халдварын нутагшмал тохиолдлыг мэдээлсэн байна. Тэрээр нөхөр нь Бразил улсад аялсан бөгөөд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсоны улмаас эхнэр нь Зика вирүст халдвараар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Мексик улсад Aedes albopictus  төрлийн шумуулаас Зика вирүст халдварыг илрүүлжээ. Ямайка улсад 4 настай, эмэгтэй. АНУ-ын Техас мужид аялсан бөгөөд Зика вирүст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Гадил жимсний хордлогын тухай, албан бус

Гадил  жимсэнд сонгомлоор халдварладаг нэгэн төрлийн өвчин Ази тивд дэгдэж, Ойрхи Дорнод болон Африк, Австрали тивүүд рүү тархжээ. “Панамын өвчин” хэмээх нэршлээрээ алдартай бөгөөд энэ нь нэг төрлийн мөөгөнцөртөх өвчин юм байна. Дэлхий дээр өргөн зарагддаг “Кавендиш” хэмээх сортын гадил жимс энэхүү өвчинд өртжээ.

Эх сурвалж: www.news.mn